Харангын хоёр бөө хамтлагийнхандаа чадлаараа үйлчилдэг

2011/06/14
Share |
Харангын хоёр бөө хамтлагийнхандаа чадлаараа үйлчилдэг

Монголын рок  попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөөр хамгийн олон жил оршин тогтносон хамтлаг бол  “Харанга”. Хорь гаран жил хамтдаа уран бүтээл хийж байгаа болоод ч тэр үү хамтлагийнхан бахархах зүйл ихтэй. Олон сайхан дуунууд, гавъяа шагнал, тоглолтуудаас гадна сүүлийн үед “Харанга” хамтлаг  хоёр бөөтэй болсон. Тус хамтлагийн Энхманлай, Лхагвасүрэн нар онгод тэнгэрээ аваад сайн явж байгаад хамтлагийн бусад гишүүд ихэд хүндэлдэг байна. Өнөөх хоёр ч тэднийхээ итгэлийг алдахгүйн тулд хэрэндээ  хичээж  хамтлагийнхандаа чадлаараа үйлчилдэг аж. Хэн нэгнийх  толгой өвдвөл барьж, бие хаа нь жаахан эвгүйтвэл эмчилж өгдөг гэнэ шүү. Хачирхалтай нь тэд одоохондоо хоёр бөөдөө ар гэрийхээ асуудлыг даатгаагүй байгаа юм байна. Магадгүй бүрэн дүүрэн итгэчих хэмжээнд хамтлагийн бөө нарынх нь чадвар хүрээгүй бололтой.

Т.Алтаа. Factnews.mn

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.