Хүмүүс: С Эрдэнэ | |
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ойрд тун бухимдуу байгаа сурагтай. Учир юув гэвэл өөрийгөө намын даргадаа гүтгүүлсэн гэж үзэж байгаа гэнэ. Тодруулбал “АН-ын ҮЗХ-ны хуралдааны үеэр Н.Алтанхуяг дарга намайг МАХН-ын дарга Н. Энхбаяртай удаа дараа уулзан, заавар зөвөлгөө авсан” гэж гүтгэлээ хэмээн даргынхаа эсрэг гомдол гаргажээ. Түүнийгээ УИХ-ын даргад өргөн мэдүүлж улмаар Тусгай хяналтын дэд хороогоор шийдүүлэхээр болсон байв. Гэвч өнөөх асуудлыг хэлэлцэж, учир начрыг нь тунгаагаад өгөх Тусгай хяналтын дэд хороо нь хуралдсангүй. Хэзээ хэлэлцэх нь ч тодорхойгүй байгаа аж. Үүнд л С. Эрдэнэ гишүүний ундууцаад яваа гэнэ. Интернетийн эзэн биегүй comment-той шүүхдэлцэж явсан С. Эрдэнэ гишүүн, энэ удаад томоохон бай сонгож авсан болохоор түүний тааллаар болох биз дээ.
Т.Алтаа. Factnews.mn