Анатолий Рощин: Өөрийгөө асааж, ирлэж чадсан цагт маань намайг хэн ч тогтоож чаддаггүй байлаа

2011/06/15
Share |
Хүмүүс:
Анатолий Рощин: Өөрийгөө асааж, ирлэж чадсан цагт маань намайг хэн ч тогтоож чаддаггүй байлаа

Биеийн хүч, хурд голлон шаарддаг бөхийн спортод 40 насандаа олимпийн аварга болно гэдэг хичнээн алдар, цуутай тамирчны хувьд ч барахгүй ажлын нэг билээ. Тэгээд бас хоёр олимп дараалан мөнгөн медаль хүртсэн хэрнээ спортын хувьд ахимаг насандаа дахиад түрүүлэхийн төлөө зүтгэнэ гэдэг барагтай хүний сэтгэлд багтахааргүй алхам. Тэгвэл Анатолий Рощин 40 насандаа “дэвжээний алчуур” болно гэж айлгүй бүр улсынхаа төрийн далбааг олимпийн наадмаар өргөн жагсаж улмаар аваргын алтан медалийг хүртсэн нь үлгэр гэмээр.
Анатолий Рощин 1932 оны гуравдугаар сарын 10-нд мэндэлжээ. 1964, 1968 оны олимпийн наадмын мөнгөн медальт. 1972 оны олимпийн аварга. 1963, 1969, 1970 оны дэлхийн аварга, 1966 оны Европын аварга.
Ингээд Анатолий Рощины нэгэн сонинд өгсөн ярилцлагыг танд хүргэе.

-    Таны бодлоор төрөлхөөсөө тамирчин болохоор заяагдсан байдаг уу. Өөрөөр хэлбэл, зураач, зохиолч нар шиг төрөлхийн барилдах авьяас бөхчүүдэд байгалиас заяадаг болов уу?
-    Хүн бүр ямар нэгэн авьяастай гэдэгт би итгэдэг. Гэхдээ зарим нь тэрхүү авьяасаа нээж, ашиглаж чаддаг байх. Спортод амжилт гаргахад юу хэрэгтэй байдаг талаар олон цагийн турш ярьж болно. Хүч чадал, тэвчээр хатуужил, мэдрэмж, хурд, богино хугацаанд шийдвэр гаргах чадвар гээд байгалиас заяасан зүйлээс багагүй шалтгаалдаг. Гэхдээ бэлтгэл, хөдөлмөргүйгээр амжилт олно гэхэд хэцүү. Зарим нь бүтэн сар бэлтгэл хийгээд ялж чадахгүй байхад нөгөө нь дөнгөж долоо хоног бэлтгэл хийгээд л ялалт байгуулаад эхлэх нь бий. Энэ бол тэр хүний төрөлхийн зүйлтэй л холбоотой. Үүнийг би тамирчин бас дасгалжуулагчийн хувиар хэлж байгаа юм шүү. Миний бодлоор авьяас, хөдөлмөр хоёр адил тэнцүү байх ёстой л гэж бодож байна.
-    Та сонгомол бөхийг өөртөө тохирно гэдгийг хэдийд анх мэдэрсэн бэ?
-    Багаасаа эцэг эхдээ тусалж, тосгоны хар бор ажилд нухлагддаг байлаа. Төмс хурааж, усаа авч бусад хүүхдүүдийн адил л өссөн. Ер нь тэр үед эрчүүд бүгдээрээ шахуу фронтод явсан болохоор хөвгүүд бид эцгээ орлож, эрчүүдийн ажлыг хийдэг байсан. Анх эрчүүд дайнд мордоход бидний хэдэн хөвгүүд юу ч хийж сураагүй жаахан хүүхдүүд л байсан. Гэвч өлсөж үхэхгүйн тулд бүгдийг хийх хэрэгтэй болсон.
1949 онд туухай өргөх тэмцээнд анх оролцсон маань миний анхны тэмцээн. Би тэр тэмцээнд хоёрдугаар байр эзэлж, бусдыг ч бас өөрийгөө ч ихэд гайхшруулсан. Бэлтгэл дээр өргөж чадахгүй байсан туухайнаасаа арав дахин хүндийг тэмцээн дээр өргөчихсөндөө би өөртөө итгэж чадахгүй байлаа. Хотын хөвгүүдийн дэргэд юу ч чадахгүй, сул дорой амьтан харагдахаас ичсэндээ л тэгсэн хэрэг. Тэр үед би цахилгаанчны дамжаанд суралцаж байсан юм. 190 см өндөртэй байсан болохоор туухай өргөхөөс гадна сагсанбөмбөг бас тоглочихно. Үеийнхнээсээ толгой өндөр. Өлсгөлөн, ядуурлаас болоод дайны үед хүүхдүүд өсч том болох нь нэн цөөн. Өндөр хөвгүүд олоход хэцүү цаг байсан. Тиймээс би сагсанбөмбөгийн багийн төвийн тоглогч хүртэл хийж явлаа. Гэхдээ өндөр гэхэд чамгүй хурдтай. 100 метрт 11 секунд гаруйтай л хурдална. Ингээд намайг хотын шигшээ багт төдөлгүй урьсан. Сагсанбөмбөгт ухаангүй дурлачихсан болохоор багшийгаа заалнаас хөөтөл хэдэн цаг ч хамаагүй тоглоод л байдагсан. Хичнээн их ядарч, сульдсан ч гэсэн түүнээсээ таашаал авдаг байлаа.
- Сагсанбөмбөгт тэгж их дуртай байсан хэрнээ яагаад орхих болсон юм бэ?
- Би сагсыг хаяагүй юм аа. Амьдрал л аяндаа тийм зам руу хөтөлсөн. Нэг удаа циркт...........................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ssciog GhUCe0tjhgzcflclde, [url=http://yyjfgmqjsdal.com/] yyjfgmqjsdal[/url], [link=http://rpzwckuajkgw.com/ ]rpzwckuajkgw[/link], http://ahhfymnzwbmd.com/
IP:46.161.9.32  2016-05-04 01:51:51
asKesxch8bf http://buy-propranolol.in.net/ - buy propranolol http://azithromycin500mg.webca m/ - azithromycin http://suhagra-online.top/ - website here http://phenergan-dm.ru/ - phenergan dm
IP:46.161.9.24  2016-06-12 16:16:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.