Ж.Батсуурь гишүүн эрчээ алдахгүй бол яруу найрагч болж юу магад

2011/06/15
Share |
Хүмүүс:
Ж.Батсуурь гишүүн эрчээ алдахгүй бол  яруу найрагч болж юу магад

УИХ-ын гишүүдийн дунд шүлэг тэрлэдэг эрхмүүд цөөнгүй байдаг. Тэдний нэг нь Ж. Батсуурь гишүүн бололтой. Өнгөрөгч баасан гарагт Замын-Үүдийнхэн яруу найргийн наадам зохиожээ. Тус наадамд Дорноговь аймгийн харьяат яруу найрагчид үгийн цэцээ сорьсон байна. Харин тэмцээнийг СГЗ, зохиолч С.Пүрэв, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Пүрэв нар шүүжээ. Наадамд оролцогчдод зориулан тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь   

"Эрэлхэг түмний орон болсон

Эх орны минь үүд болсон" гээд шүлэглэн эхэлсэн мэндчилгээг утсаар  дэвшүүлжээ.  Тойргийнхоо найрагчдад  зориулсан түүний энэ мэндчилгээг сонссон  нэрт зохиолч С.Пүрэв  "Сайн шүлэгтэй гишүүн байна шүү" гэж хошигносон гэнэ. Магадгүй  мэндчилгээ дэвшүүлэхийн оронд шүлгээ сойсон бол  гэх яриатай зэрэгцэн эрхэм гишүүн Ж.Батсуурь энэ эрчээрээ явбал ирэх жилийн “Болор цом”-д юм дуулгаж юу магад гэсэн яриа ч цөөнгүй сонсогдсон гэнэ шүү. Авъяас нэг хувь хөдөлмөр 99 хувь гэдэг хойно. Сайн хичээвэл юуны магад гишүүн ээ.

 

Т.Алтаа. Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.