Нисванисын Л.Энх-Амгалан халамжтай аав болох нь

2011/06/15
Share |
Хүмүүс:
Нисванисын Л.Энх-Амгалан  халамжтай аав болох нь

Этгээд хувцас өмссөн, сөөнгөдүү хоолойтой нөхөр элдвийн үгтэй дууг үс гэзгээ сэгсчин байж дуулдаг нь "Нисванис" хамтлагийн ахлагч Л. Энх-Амгалан. Хэдийгээр энэ байдалд нь дуртай залуус олон байдаг ч Амгааг хөндлөнгөөс харсан хүн хүйтэн царайтай, хатуу сэтгэлтэй гэж дүгнэх нь бий. Гэвч амьдрал дээр Амгаа жинхэнэ халамжтай эр төдийгүй ээжийнхээ хамгийн хайртай хүү нь аж. Амгаа «Миний нас гуч хэдийн гарчихсан болохоор ээж маань гэр бүлтэй бол, ачийнхаа зулайг үнэрлэе» гэж байнга нэхдэг болоод байгаа гэж ярьж байсан удаатай. Түүнийг  даруухан төрхтэй, шавилхан биетэй Оюунаа хэмээх бүсгүйтэй үерхэж эхэлсэн  тухай хэвлэлээр бичигдээд байгаа өнөө үед харин шинэхэн хосууд удахгүй үрийн зулай үнэрлэхээр болжээ. Саяхан Амгаа найз бүсгүйтэйгээ  Мобикомын 15 жилийн ойд зориулсан  шоунд ирсэн бөгөөд давхар биетэй эхнэрээ ихэд халамжилж байсан нь фэнүүдийнх нь харцнаас өнгөрсөнгүй. Аав ээж болох гэж байгаа хосууддаа баяр хүргэе.

Т.Алтаа. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.