Хаширсан Ш.Сайхансамбуу цээжлэх тактик боловсруулжээ

2011/06/17
Share |
Хүмүүс: Ш Сайхансамбуу | 
Хаширсан Ш.Сайхансамбуу цээжлэх тактик боловсруулжээ

 УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу АТГ-тай энэ хавар “найзлаад” байгаа. Саяхан бас нэг удаа очиж байцаалт өгөөд иржээ. Хамгийн сонирхолтой нь эрхэм гишүүн  анхныхаа мэдүүлгээс цэг таслалын зөрүүгүй  яг л цээжилсэн юм шиг  ярьсан гэнэ.  Урт хэл хүзүү ороодгийн үлгэрийг өөрийн биеэр мэдрээд байгаа болохоор өөр яах ч билээ дээ. Түүнд яг тоть адил ингэж авирлахыг С.Нарангэрэл өмгөөлөгч зөвлөсөн сурагтай. Нээрээ ч баадууг нь чангалаад тавичихвал  буруу зөвгүй бурж өөрийгөө ялд унагачих гээд байдаг хүнд энэнээс илүү эрхэм зөвлөгөө гэж юу байхав. Эсвэл таг дуугүй байх. Төр түшилцэж байгаа хүнд хоёр дахь хувилбар тохирохгүй нь ойлгомжтой болохоор Ш.Сайхансамбуу гишүүн хүнтэй уулзахдаа хэлж ярих үгээ цээжилж бэлддэг болсон гэнэ шүү.

М. Ганцэцэг. Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.