7 сарын 1-ний хэргийн гол буруутнаар О.Магнай, Ж.Батзандан нар дахин тодров

2011/06/17
Share |
  7 сарын 1-ний хэргийн гол буруутнаар О.Магнай, Ж.Батзандан нар дахин тодров

7 сарын 1-ний хэрэгт хэн буруутайг хайсаар гурван жил өнгөрлөө. Хэдхэн хоногийн дараа бид энэ аймшигт өдрийг сэтгэл шимшрүүлэн “тэмдэглэж” өнгөрүүлнэ. Энэ өдөр мэдээж, амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэнэ. С.Баяр мэтийн улс төрчид харин тэдний өмнө мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлэхгүй байх. Харин ч би бууруугүй шүү гээд ярвайгаад зогсож байх биз. Хүмүүс ерөнхийдөө түүнд иймэрхүү бодлоор хандах болсон. Харин саяхан цагдаагийн Т.Сайнжаргал хурандаа О.Магнай, Ж.Батзандан нарыг гэмт хэрэг хийгээгүй гэх хүн нэг ч байхгүй гэлээ. Магадгүй тэр С.Баярын үүрэг даалгаврыг гүйцэтгэгч тул ингэж шуудхан хэлэх шаардлага гарсан болов уу. Т.Сайнжаргал цагтаа түүний удирдаж байсан Ардын намын торгон цэрэг нь явжээ. Тэгээд ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, С.Баяр нарын хэрүүлийн дунд түүний нэр хавчуулаастай байх болсоор удаж байна. Т.Сайнжаргал Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн даргын хувьд тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагад албан ёсны мэдээлэл өгч байв. Ингэхдээ “Цагдаа нарын нүдийг сохолчихсон” гэсэн мэдээллийг түгээсний дараахан үймээнд оролцогчид улам гаарч, цагдаа нар ч иргэдийг хайр найргүй зодож, буудаж эхэлсэн гэдэг. Т.Сайнжаргал үүний өмнөхөн буюу өглөө 10 цагийн орчимд Ардын намын лидерүүдтэй нэгэн зоогийн газарт ороод сонгуулийн ялалтанд нь баяр хүргэн “Манай нам мандтугай” хэмээн хундага тулгаж байжээ. Дараахан нь сэтгүүлч А.Баатархуяг энэ талаар олон нийтэд мэдээлсэн байв. Онц байдал тогтоосон үеэр хувийн телевизүүдийг цөмийг нь хааж, ганцхан Монгол телевизээр л Т.Сайнжаргалын бэлтгэсэн албан мэдээллүүд тэр шөнийн гамшигт явдлыг хүмүүст хүргэснийг иргэд маань одоо тодхон санаж байгаа болов уу. Буудуулж нас барсан таван хүний талаар гурав хоногийн дараа монголчууд мэдсэн. Үүнийг цагдаагийнхан яагаад нууж байсныг Т.Сайнжаргал огт ярьдаггүй. Гэтэл тэр муу л бол баруун хойд овоохой гэгчээр О.Магнай, Ж.Батзандан нарыг гэмт хэрэгтэн  гээд байгаа ажээ. Үнэхээр тэр хоёр гол буруутан уу, биш үү гэдгийг Т.Сайнжаргал ганцаарханаа тогтоочихгүй байлтай. Гэвч юмыг яаж мэдэх вэ. Тэр баттай баримт олж аваад тэднийг шүүхэд дуудахыг бас үгүйсгэх аргагүй. Ямартай ч Т.Сайнжаргал хурандаа О.Магнай, Ж.Батзандан нарыг гэмт хэрэгтэн гэдгийг дахин нотолж байна.

Я.Ымербек. Factnews.mn

 

 

 

 

        

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.