Сонгуулийн сурталчилгаа УИХ-ын танхимыг `эзэнгүй` болгож байна

2008/04/28
Share |
Хүмүүс:
Сонгуулийн сурталчилгаа УИХ-ын танхимыг `эзэнгүй` болгож байна

Энэ удаагийн УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд дахь сүүлчийнхээ чуулганыг хийж буй. Гэвч энэ чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг нэн чухал хуулиудыг хэлэлцэх учиртай. Харамсалтай нь хэдийнэ эхэлсэн сонгуулийн дуулиан УИХ-ын чуулганы танхимыг эзэнгүй болгож байна Энд тэнд нэр дэвших визээ авахаар “хор найруулан” зүтгэж буй болон нэр дэвшсэн тойрогтоо гарын бэлэг тарааж яваа гишүүдтэй УИХ-ын Тамгын газрынхан ч холбогдож чадахгүй байна. Уржигдар хуралдах байсан Эдийн засгийн байнгын хорооны хурал эхлэхэд Д.Ганхуяг, Т.Очирхүү нар л цагтаа сууж байжээ. Уг нь энэ хурлаар мөнөөх алдарт Оюу толгой, Таван толгойн асуудал буюу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой байсан аж. УИХ-ын гишүүдийг УИХ-ын Тамгын газрын ажилтнууд “эрэн сурвалжилсаар байна”.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.