Билгүүнээс салахад нэг хэсэгтээ л хэцүү байсан

2011/06/19
Share |
Хүмүүс:
Билгүүнээс салахад нэг хэсэгтээ л хэцүү байсан

Мянга мянган ээжийн үрээ гэсэн сэтгэл, тэсвэр тэвчээр, амьдралын төлөөх тэмцлийг харуулсанОролмаа эх жүжигт бидний сайн танил “Хэцүү анги” киноны Зулаа буюу жүжигчин А. Ганчимэг тогложээ. Ганаагийн хувьд “Халуун сэтгэл”, “ Помогите нам”, “Амьдралын амт”, “Рашаантын 18”, “Хэцүү анги”, “Нэг хоёрын гурав аа” зэрэг кинонд дүр бүтсэн авьяаслаг, хөдөлмөрч нэгэн. Мөн Монголын урлагийн урдаа баридаг томоохон байгууллага болох УДЭТеатрт орох эхний шатаа давчихаад байгаа юм. Харин тоглосон дүрээр нь түүнийг дүгнэх хүмүүс байдаг. Тухайлбал эерэг талын, нэг их эрх танхи Зулаагийн дүрээр төсөөлдөг. Харин одоо тэрээр эсрэг талын дүр бүтээхийг хүсч байгаа аж. Жүжигчин А.Ганчимэг “Хэцүү анги”-д тоглосныхоо дараа тус кинонд хамтран тоглосон жүжигчин Наранмөнхтэй нэр холбогдож байсан ч бид бол эгч дүү нар гэсэн тайлбараар олны яриаг намжаасан юм. Сонирхолтой нь тэрээр Зулаагийн дүрд тоглож байхдаа Билгүүнээс салдаг хэсгийн зургийг авхуулсны дараа нэг хэсэгтээ хэцүү байж, шокноос гарах гэж их хичээсэн гэдэг.

Т. Алтаа. Factnews.mn  

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.