Ш.Түвдэндорж залуусынхаа дунд гал асааж, унах нүх нь бэлэн болов

2011/06/19
Share |
Хүмүүс:
                   Ш.Түвдэндорж залуусынхаа дунд гал асааж, унах нүх нь бэлэн болов

Цагтаа Батлан хамгаалахын сайдын алба  хашиж  явсан Ш.Түвдэндорж намынхаа гишүүдэд гологдох болжээ. Түүнийг Ц.Элбэгдоржийн дотнын хүн, ардчилсан хувьсгалын анхны партизануудын нэг гэдгээр нь хүмүүс сайн мэдэх байх. Нийслэлийн ардчилсан намын дарга болох гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эсрэг хор найруулсан гэх хэл аманд өртөж нэлээд шуугиан тарьж байлаа.  Намын дүрмийн бус үйл ажиллагаа явуулсан нь сүүлдээ ил болсон гэдэг. Гэвч С.Эрдэнэ түүнд  дургүй нь хүрээд Нийслэлийн Ардчилсан намын даргын ажлаа өгсөн юм. Үүнийгээ тэр “Ш.Түвдэндоржийнхоор болог” хэмээн тайлбарласан байдаг. Ер нь Ардчилсан нам дотор иймэрхүү маргаан тэмцэл байнга  болж байдаг ажээ. Албан тушаалын өндөрлөгт хүрэх, амар хялбараар мөнгө олох гол газар нь нам хэмээх “бор”  айл болсон тул арга ч үгүй биз. Зарим улс төр судлаачид Ардын нам, Ардчилсан нам хоёрт болоод байгаа иймэрхүү тэмцлийг “Авлигаар угжуулагчдын үндсэн ажил” хэмээн нэрлэдэг. Ардын нам нь бүр  их амбицтай, авлигатай гэнэ. Ш.Түвдэндоржийн хувьд энэ удаа Ардчилсан залуучуудын холбооны даргыг сонгох чуулган дээр будлиан тарьж, өөрийн халаасны хүнээ зүтгүүлснээс болоод залуустаа ад үзэгджээ. Тэр яг л С.Эрдэнийн эсрэг хар Пи Ар хийж байсан шигээ аашилсан байна. Тиймээс Ардчилсан залуучуудын холбооныхон нь дургүйцэж түүнийг Намын даргын суудлаас огцортол  тэмцэхээ мэдэгдэв. Залуучуудын цөс нэгэнт ийнхүү хөөрчихсөн тул тэр даргын ширээндээ удаан тэсэхгүй болов уу. Яамртай ч түүний унах нүх бэлэн болжээ.     

Я.Ымербек.Factnews.mn

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.