Никольд кимоно зохиж байна уу

2011/06/19
Share |
Хүмүүс:
Никольд кимоно зохиж байна уу

Өчигдөр орой  “Cars 2”  хүүхэлдэйн киноны нээлт Ээль Капитан театрт боллоо. Нээлтэд олны танил эрхмүүд гэр бүлийн хамт ирсэн юм. Нээлтэд уригдсан зочдоос хамгийн их  анхаарал татаж байсан нь Nicole Scherzinger болон түүний найз залуу Lewis Hamilton нар байлаа. Nicole Scherzinger кимоно маягийн силкэн ягаан өнгийн урт даашинзаар гоёсон юм.
Америкийн “X Factor”-ийн шүүгч 32 настай Nicole Scherzinger-т хүүхэлдэй кино ихээхэн таалагдсан бөгөөд  энэ үеэр найз залуудаа хичнээн хайртай гэдгээ мэдэгдээд амжсан.  Дур булаам  хосуудаас гадна  нээлтэд олны танил цөөнгүй од уригдсан юм.
Дашрамд дурьдахад Цахилгаан Маккүйний дүрд жүжигчин Овен Вилсон дуу оруулсан  байна. Диснейн шинэ хэний ч санаанд оромгүй  адал явдлаар дүүрсэн болсон бөгөөд хүүхэд багачуудад төдийгүй аав ээж нарт нь таалагдана гэдгийг кино бүтээгчид мэдэгдлээ.

 А.Маша.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.