Кортни Коксийн эгдүүтэй охин

2011/06/19
Share |
Хүмүүс:
Кортни Коксийн эгдүүтэй охин

“Найзууд” киноны Моника Гиллерийн дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин Кортни Коксийн охин Коко чадварлаг балетчин гэдгээ баталлаа. Өнгөрсөн амралтын өдөр Лос-Анжелос хотноо болсон балетийн тайлан тоглолтод Коко бүжиглэсэн бөгөөд ээж нь түүний тоглолтыг нүд анивчилгүй үзэж байсан юм.
 Коко цагаан цээживч бүхий шар хормойтой даашинз өмсөн үсэндээ цэнхэр цэцэг хатгасан нь өхөөрдмөөр харагдж байлаа. Коко тоглолт болохоос долоо хоногийн өмнө үсээ сорлуулсан бөгөөд жоохон гэлтгүй өнгийг гайхалтай хосуулсан нь  үнэхээр эгдүүтэй харагдаж байсан юм.
Охиныхоо тоглолтыг үзэхээр ирсэн  Кортни Кокс 11 жил ханилсан нөхрөөсөө салсан гэхээргүй цоглог харагдаж байлаа.  Тэрээр энгийн хувцасласан бөгөөд охиноороо бахархаж байгаагаа хэлжээ.


А.Маша.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.