Байгаль эрдэнэ сан ТББ иргэдийн 3 тэрбум төгрөгийг залилжээ

2011/06/20
Share |
Хүмүүс:
 Байгаль эрдэнэ сан ТББ иргэдийн  3 тэрбум төгрөгийг залилжээ

 

Богино хугацаанд  суудлын авто машин, жип автомашин болон, орон сууцтай болгоно хэмээн  ард иргэдийг залилан их хэмжээний мөнгө авсан “Байгаль эрдэнэ сан” ТББ-ын үйл ажиллагаанд  МУ-ын эрүүгийн хуулийн ТА-н 148 дугаар зүйлийн 148.4-д заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Дээрх байгууллагын иргэдтэй байгуулсан гэрээ нь наад захын гэрээний шаардлагыг хангаагүй бөгөөд нийт 3000 гаруй иргэнээс гурван тэрбум гаруй төгрөгийг залилжээ. Гэрээнд иргэдийн оршин суугаа хаяг, регистрийн дугаар зэргийг оруулаагүй байна. Цагдаагийн газраас тухайн байгууллагаас одоогийн байдлаар таван дэвтэр хураан авсан байна. Уг дэвтэр иргэдийн бүртгэлийн дэвтэр  гэсэн ч хүүхдийн зурсан мод мэт  хэдэн салаалсан дүрс байжээ. Энэхүү сүлжээнд орон хохирсон иргэд дүүрэг дүүргийнхээ цагдаагийн хэлтэст хандаж болох юм байна. Очихдоо тухайн байгууллагатай хийсэн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, цагдаагийн газарт хандсан хуулийн дагуу өргөдөл, мөнгө төлсөн бичиг баримт зэргийг авч ирнэ.  Хөдөө орон нутгаас хохирсон иргэд МБГ-т хандах хэрэгтэй.  Бүх дүүргийн цагдаагийн хэлтэс 09-20 цаг хүртэл ажиллаж таны гомдлыг хүлээн авах юм байна.

Т.Алтаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.