Д.Баасандоржид боломж бий

2011/06/20
Share |
Хүмүүс:
Д.Баасандоржид боломж бий

2005 оны Ардын хувьсгалын 84 жилийн ой үндэсний их баяр наадмаар аймгийн арслан цолтой зодоглон барилдаж, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харъяат МУ-ын начин Б.Одхүүгээр тав даван улсын начны болзлыг хангасан бөх бол Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат МУ-ын харцага Дашзэвэгийн БААСАНДОРЖ билээ. Тэр жил харцагын даваанд Архангай аймгийн Булган сумын харъяат МУ-ын начин /одоогын заан/ Д.Рагчаад өвдөг шороодож байсан юм.

Д.Баасандорж начин маань улсын цолтны өндөр босгыг алхсанаасаа хойш хоёр жилийн дараа буюу 2007 оны АХ-ын 86 жилийн ойгоор цолоо ахиулж, харцага болохын ерөөлтэй байжээ. 2007 оны улсын баяр наадмаар барилдсан 512 хүчтэнээс Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат улсын харцага Г.Ганзоригоор тав, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат Монгол Улсын дархан аварга Д.Цэрэнтогтохоор тав давж начны болзлыг хангаад байсан Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат аймгийн арслан Ж.Бат-Эрдэнээр зургаа давж "Монгол улсын харцага" хэмээх эрхэм цолыг хүртсэн юм. Шинэхэн харцага маань долоогын даваанд буюу зааны даваанд тэр жилийн үзүүр бөх болох нутгын ах И.Доржсамбууд өвдөг шороодсон билээ.

Гэвч тэр жил Булганчуудын хувьд 2 шинэ цолтонтой сайхан наадсан жил байлаа. Тухайлбал Д.Баасандорж зургаа давж харцага, И.Доржсамбуу найм давж гарьд цолыг тус тус хүртсэн юм.

Тэрээр харцага болсноосоо хойш 2008, 2009 онуудад амжилт муухантай барилдан тус тус дөрөв давсан бөгөөд өнгөрсөн жилийн АХ-ын 89 жилийн ойгоор Увс аймгийн харъяат улсын харцага Ө.Бат-Оршихоор тав давж, зургаагын даваанд дүүтэйгээ /улсын заан М.Өсөхбаяр/ тунан барилдсан нь түүний хувьд харамсалтай байлаа. Монгол наадмын дэвжээ ч бас л хатуу шүү дээ... Том цолтой нь түрүүлж ам авдаг нь хууль юм даа. Учир нь өнгөрсөн жил...............

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.