Гэр бүлийн асуудалтай нөхдүүд МАН-ын гэр бүлийн бодлогын байнгын хороог ахлаж байна

2011/06/21
Share |
Хүмүүс: Н Болормаа | 
 Гэр бүлийн асуудалтай нөхдүүд  МАН-ын гэр бүлийн бодлогын байнгын хороог ахлаж байна


 МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэд таван байнгын хороо байгуулагдсан. Тэдгээрийн  нэг болох Залуучууд, Гэр бүлийн бодлогын байнгын хорооны дэд даргаар Манжаагийн Ичинноров томилогдож олны эгдүүцлийг хүргэсэн нь саяхан.  Гэтэл одоо Боловсролын сайд асан Н.Болормаа тус хорооны даргаар томилогдов.  Энэ мөн л олон хүнийг гайхшруулаад байна. Ичинноров бол иргэний хөдөлгөөний галтай цогтой тэмцэгчийн дүрд тоглож, бас гэр бүлээ бусниулчихаад хэнэг ч үгүй алхалж явсан “тархиндаа сумтай” гэмээр нөхөр. Харин Н. Болормаа нь сайд байхдаа нууц амрагийн хэрэгт орооцолдож, түүндээ бичсэн мессеж нь интернэтээр цацагдаад ёстой "булай"-гаа чирч байсан “онигооны хүүдий”. Тиймээс  Гэр бүлийн бодлого хариуцсан байнгын хороог ийнхүү гэр бүлийн асуудалтай нөхдүүдээр удирдуулах болсон МАН юу бодож суугаа юм бол доо. 

Т. Алтаа. Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.