Н.Алтанхуяг нам доторхи хулгайчуудтайгаа тулалдаж эхлэв

2011/06/21
Share |
Хүмүүс: Н.Алтанхуяг | 
    Н.Алтанхуяг нам доторхи хулгайчуудтайгаа тулалдаж эхлэв

                       

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг дотоодын дайснуудтайгаа шинэ тулалдаанд оржээ.  Тэр юун түрүүнд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг ажлаас нь хусах гэж байгаа сурагтай. Ирэх сонгуулиар УИХ-д нэр дэвшихээр горилогсдынх нь намдаа ташаасан 50 сая төгрөг болон бусад мэдээллүүд хулгайд алдагдсаныг Д.Эрдэнэбатын алдаа хэмээн үзэж байна. Тус намаас сонгуульд нэр дэвших хүмүүсийг өдөр тутмын хэд хэдэн сонин уншигчиддаа хүргэсэн. Энэ нэрсийн жагсаалтанд Ардчилсан намаас одоо УИХ-д сууж байгаа гишүүдийн ихэнх нь байлаа. Мөн Ж.Батзандан, Д.Баттулга зэрэг хүмүүс босго мөнгө болох 50 сая төгрөгийнхөө талыг нь намынхаа дансанд хийгээд байгаа тухай мэдээлсэн юм. Гэтэл энэ нь одоогоор нууцлагдаж байх ёстой зүйл байжээ. Намын мөнгөний данс нь Худалдаа хөгжлийн банкных юм байна. Тус банкны гүйцэтгэх захирал Мэдрээ ийм будлиан тарьчихав уу гэж  Н.Алтанхуяг эхний үед хардаж байж. Мэдрээ нь Ардчилсан намын ууган гишүүдийн нэг, тэгээд ч иймэрхүү үл бүтэх ажил хийх хүн биш. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нь сүүлийн үед Н.Алтанхуягтай ам мурийж, намын даргаа өөнтөглөх болсон байлаа. Тиймээс нууц задалсан гол хүн хэмээн түүнийг хардаж байв. Гэвч энэ нь саяхан талаар болжээ. Н.Алтанхуягийн хажууд дэлүү шиг наалдаж явсан туслах залуу нь тэдгээр нэр дэвших горилогчдын нэрийг нийтэд тараасан буруутан болов. Н.Хүрэлсүх гэгч тэр залуу нь Худалдаа хөгжлийн банкан дахь намынхаа дансыг сайн мэддэг тул сэмхэн нэрсийн жагсаалтыг аваад бусдад шилжүүлсэн байжээ. Н.Алтанхуяг ийнхүү жинхэнэ хулайчаа барьж аваад ажлаас халсан ч цаана нь иймэрхүү нууцыг задлах захиалагч нь үлдсэн тул түүний эрэл хайгуулд мордоод байгаа гэнэ. Аягүй бол тэрхүү захиалагч нь Д.Эрдэнэбат байж мэдэх ажээ. Энэ мэтээр түүний өмнө шинэ тулаан, шинэ дайснууд гарч ирсээр байх бололтой.

Я.Ымербек.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.