Гурван охин их идсэн ч өнжихгүй

2011/06/21
Share |
Гурван охин  их идсэн ч өнжихгүй


Монголын хөгжмийн ертөнцөд арав гаруй жилийн турш уран бүтээлээ туурвиж ирсэн “Гурван Охин” хамтлаг анхны бие даасан тоглолтоо хийсний дараа нам гүмхэн байсан. Фэнүүд нь тэднийг их идсэний дараа өнж  гэдэг шиг урт хугацааны амралт авч гэж бодож байсан нь андуурсан хэрэг байлаа.  Учир нь авьяаслаг хөдөлмөрч охидууд хамтлагийн гурав дахь бие даасан цомогоо гаргахаар тун завгүй байсан гэнэ. Одоогоор цомгийн ажил дууссан бөгөөд хэвлэлтэнд явуулахад хэдийнэ бэлэн болжээ. Рок, R&B, хип хоп зэрэг чиглэлээр дуулж байсан “Гурван охин” хамтлагийнхан дан ардын дуунаас бүрдсэн цомгоо бичүүлж, юунд ч баригдахгүй уран бүтээл хийнэ гэдгээ илэрхийлээд байна. Удахгүй тус хамтлагийн шинэ цомгоос гадна бусад шинэ уран бүтээлүүд  ар араасаа  цувран ард түмний гар дээр очих бололтой.

Т.Алтаа. Factnews.mn  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.