Ц.Элбэгдорж Их тэнгэр цогцолбортоо үнээгээ саагаад гунхаж явтал боом өвчин гарч гайтсан гэнэ

2011/06/21
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ц.Элбэгдорж Их тэнгэр цогцолбортоо үнээгээ саагаад гунхаж явтал боом өвчин гарч гайтсан гэнэ

Их тэнгэрийн аманд үхрийн боом өвчин гарч Нийслэлийн мал эмнэлэгийнхэн ажилтай болоод байгаа. Мал эмнэлэгийн алба гэж байдаг эсэхийг  ч иргэд маань мэддэггүй шахам байсан бол одоо мэдэж авч байх шиг байна. Тус албаныхан хотын доторхи малыг цэгцлэх талаар анхаарах нь бүү хэл өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлаа ч хийдэхгүй явтал боом гарснаар харин сэхээ оров бололтой. Гэвч ажлаа мэддэггүй юм уу, аль эсвэл мөнгө хөөх сонирхолдоо хөтлөгдсөн үү, Их тэнгэрт байгаа иргэдэд уг өвчнөөс сэрэмжлүүлэх ажил хийхийн оронд чинээлэг айлуудын эрх нохойг эмчилж, сувилах төдийхнөөр ажлаа хязгаарласан байна. Тэгээд ч Их тэнгэр цогцолбор бол онцой объект тул тэнд мал, хүн аль аль тусгай журмаар нэвтрэх ёстой. Гэтэл хэн гэдэг эрхэм  малаа оруулсан нь тун бүрхэг байсаар нэлээд олон хоног өнгөрөв. “Зууны мэдээ” сонин харин сүүлийн дугаартаа боомоор өвчилсөн үхрийн эзэн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан тухай мэдээллээ. Ерөнхийлөгч маань ажлынхаа зав чөлөөгөөр эхнэртэйгээ хөтлөлцөн үнээний зэл рүүгээ саалийн хувингаа бариад гунхаж явдаг байсан бололтой. Итгэхэд бэрх ч тус сонин ийм утгатай зүйл  нийтэлжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  үнээ сааж, сүүг нь хүртэж суухыг хүсч хэдэн үхэр Их Тэнгэрт оруулсан байж магадгүй л юм байна. Мал эмнэлэгийн албаныхан болон өөр бусад эх сурвалжууд Их тэнгэр цогцолборын аж ахуйн зориулалттай гээд байгаа үхрийн эзэн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэмээн хэлсэн гэнэ. Түүнд боом өвчний бакцин хийлгээгүй үхэр өгч гар цайлгасан хүн нь одоо УИХ-д сууж байгаа бололтой. Боомоор өвчилсөн үхрүүдийг хотоос яаралтай гаргасан ч тэнд дахиад ийм гоц халдварт өвчин гарахгүй гэх баталгаа алга байна.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.