Олимп, дэлхийн аварга Х.Гацалов: Оросын аварга болох Олимпийн аварга болохоос ч хэцүү

2011/06/23
Share |
Хүмүүс:
Олимп, дэлхийн аварга Х.Гацалов: Оросын аварга болох Олимпийн аварга болохоос ч хэцүү

Дэлхийн аваргын алдрыг дөрөв дэхээ хүртээд, зоо нуруугаа хэсэг хугацаанд тэнийлгэж сайхан амарсан Хажимурад Гацалов бэлтгэлдээ эргэн оржээ. Түүний нэгэн сонинд өгсөн ярилцлагыг хүргэе.

 -       Данийн Хернингээс дэлхийн аваргын алдрыг хүртснээсээ хойш та сайхан амрав уу?
-       За амралт маань дуучихсан гэж хэлж болно доо. Хэдэн хоногийн өмнөөс бэлтгэлдээ орчихсон. Владикавказдаа очиж, гэр бүлтэй хамт байж чадсангүйдээ их харамсаж байна. Даниас ирээд Москвад байсаар таарлаа. Бэлтгэлд Москвагийн ойролцоо хийх ёстой. Тамирчин хүний хувьд бол энд болж л байна. Харин гэр бүлийн эзэн, эр нөхөр, эцгийн хувьд л тааруу юм даа. Тэгэхээр мөдхөн энд аятайхан байр олоод гэр бүлээ авчирна аа.

-       Та 28-тай. Тэгсэн хэрнээ олон хүүхэдтэй гэдэг?
-       Энд чинь гайхаад байх юм юу байна аа. Хүүхдүүд маань өсөөд ирнэ, харин эхнэр бид хоёр залуу сайхан чигээрээ байна. Би өөрөө өнөр гэр бүлд өссөн хүн. Хүүхдүүд гүйлдээд л, хүмүүс хөлхөөд л тийм орчинд байх сайхан шүү дээ.

-       Та дөрвөн хүүхэдтэй. Бас дөрвөн удаа дэлхийд түрүүлсэн. Магадгүй энэ хоёр тоогоо хоёуланг нь тавд хүргэхийг хүсч байна уу?
-       Үнэхээр тийм хүсэл байгаагаа нуугаад яахав. Тийм боломж ч их бий. Гэр бүлийн хувьд ч, тамирчны хувьд ч үнэхээр боломж байна аа  /инээв/. Заавал тав ч биш түүнээс ч олон байсан яахав дээ, сайн л биз.

-       Таныг бас бүх хүүхдээ бөх болгоно гэж ярьдаг гэсэн…?
-       Өө тэр харин худлаа шүү. Өөрсдөө л хүсэл, сонирхлоо дагана биз. Гэхдээ бөх болохыг хүсвэл үнэхээр их баярлана. Одоохондоо би ууган хүүдээ л бөхийн эрдэм заах санаатай.

-       Та өөрөө бөхийн замд хэрхэн орсон юм бэ?
-       Их амархан гэх юм уу даа. Манай Чикола тосгонд ганцхан секц байсан нь чөлөөт бөхийнх. Ингээд 12 настайд минь гудамжинд тэнэж явахаар дугуйланд яваг гээд намайг аав тэнл бүртгүүлчихсэн. Гэхдээ эмээ маань байгаагүй бол би бөх болохгүй байсан. Өглөө эрт сэрж гүйх, секцэнд явах гэж үнэхээр залхуутай. Тэгээд ч....................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.