Андре Виллаш-Боаш: Моуриньотой адилтгахаас ангижирч чадахгүй

2011/06/23
Share |
Хүмүүс:
Андре Виллаш-Боаш: Моуриньотой адилтгахаас ангижирч чадахгүй

Английн “Челси”-гийн шинэ дасгалжуулагч Виллаш-Боашийн анхны ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-          “Челси” шиг багийн ахлах дасгалжуулагч болох нь энд байх үеэс л таны зорилго байсан уу?

-          Эд туслахаар ажиллаж, мэргэжлийн хөлбөмбөгчидтэй харилцаж байснаа санаж байна. Би хамт олонтойгоо нягт харилцаатай байж, аль болох мэргэжлийн сайн дасгалжуулагч болохыг хичээж байсан. Гэхдээ би үргэлж азтай, амжилттай явж ирсэн. Дасгалжуулагчаар ажиллах анхны боломж “Интер”-т байхад гарч ирсэн. Тэгэхэд л би дасгалжуулагчаар ажиллахыг хүсч эхэлсэн. Тэгээд л “Акадаемика”-гийн урилгыг хүлээн авсан юм. Үүний тулд Моуриньогийн дасгалжуулагчийн албанаас гарсан. Моуриньо ямар нэгэн байдлаар миний амжилтад шууд нөлөө үзүүлээгүй гэж би боддог. Хувь заяа өөрөө л ингэж эргэсэн.

-          Та ийм богино хугацаанд амжилт гаргасандаа хааяа гайхдаг уу?

-          Үнэндээ би энэ тухай бодохыг хүсдэггүй. Үнэхээр миний дасгалжуулагчийн замнал гайхалтай хурлтай дээшилж байгаа. Хоёр жилийн дотор би их зүйлд хүрч чадлаа. Хамгийн гол нь би хөлбөмбөгийн хэрхэн ойлгодог нь чухал. Хөлбөмбөг бол ганц хүний үзүүлэх тоглолт биш энэ бол хамт олны зүтгэл. Энэ хоёр жилийн хугацаанд том зорилгын төлөө шантралгүй тэмцэж чадах хөлбөмбөгчид цугласан нь надад хэрэг болсон. Энэ л амжилтын гол үндэс байлаа.

-          “Порто” тун сайн тоглож, амжилт дүүрэн явж байлаа. Гэтэл та яагаад “Челси”-гийн саналыг хүлээн авав?

-          Энэ бол гайхалтай сорилт, шалгуурыг давах гэсэн хүсэл минь дийлсэн хэрэг. Би ийм саналаас татгалзаж чадаагүй юм. “Порто” өнгөрсөн улиралд гайхалтай тоглолт үзүүлсэн болохоор тэндээс явах амар байгаагүй. “Порто” бол миний байг. Би тэнд байхдаа тоглогчдоо үргэлж хамгаалж, хайрлаж ирсэн. Гэхдээ “Порто”-гийн хөгжөөн дэмжигчид намайг багаасаа урвасан гэж ярих биз. Би английн Премьер лигийн нэр хүндийг.......................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.