Хүмүүс: Зориг Алтай | |
2008 оны сонгуулиар хоёр том нам нэгдсэн асуудлыг УИХ-ын олон гишүүд эсэргүүцэж байгаа. Хамтарсан Засгийн газар буюу МАНАН-гийн үйл ажиллагаа буруу яваад байгааг улс төрчид өөр өөрийнхөө үзэл бодлоор, өөрийн өөрийнхөө ертөнцийг үзэх үзлээр буруушааж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн З.Алтай хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг эр эмийн ажилтай жишин шүүмжлэв. Тэрээр саяхан “Ийгл” телевизэд өгсөн ярилцлагадаа “Энэ нөхдүүд янаг амрагийн ажлыг яасан ч удаан хийдэг юм, ямар ч уйддаггүй юм, одоо салаач ээ. Хийдэгээ хийчихсэн одоо боль л доо ” хэмээжээ. Үүнээс харахад З.Алтай гишүүн өөрөө хөнжлийн ажилд хурдан хуумгайгаас гадна аливаад их уйдамхай бололтой. Хамтраад хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа Засгийн газрын үйл ажиллагаанаас залхсаныг харвал ханилаад 20-30 жил болж байгаа эхнэрээсээ бол аль “уже” уйдсан нь түүний ярианаас илт мэдрэгдэв. Ер нь мань эр нэг удаагийн хэрэглээнд нэлээд ач холбогдол өгдөг янзтай. Улс төрчийн болгоомжгүй хэлсэн үг ийм л дүгнэлтэнд хүргэж байна. З.Алтай гишүүний тухай жиг жуг яриа гараад байдаг нь арай үнэний хувьтай юм биш биз. Аль эсвэл зүүдээ ярих гээд хулгайгаа ярих гэдэг нь болов уу. Юутай ч УИХ-д бие даан гарч ирсэн эрхэм гишүүн маань өөрийнхөө хамгийн сайн мэддэг сэдэвтэй холбон Засгийн газрын үйл ажиллагааг сүрхий шүүмжлээд авчээ.
Т. Алтаа. Factnews.mn