Асуудалтай гэрлэсэн Анхаа Халиунаа нар гэр бүлийн үнэ цэнийг сурталчилна

2011/06/23
Share |
Хүмүүс:
Асуудалтай гэрлэсэн  Анхаа Халиунаа нар гэр бүлийн үнэ цэнийг сурталчилна

Олонд жаахан танигдаж одонцор болж эхлэнгүүтээ өөрчлөлтийг эхнэрээсээ эхэлж  тогоон чинээ гэдэстэй ханиа “Киви” хамтлагийн экс гишүүн Б.Халиунаагаар сольсон хүн бол дуучин О.Анхаа.  Эхнэр хүүхдээ золин байж эхлүүлсэн юм болохоор тэдний амьдрал одоохондоо асуудал багатайхан байх шиг. Харин Анхаа Халиунаа нар “Эх орны захиас-Гэр бүлийн үнэ цэнэ”-ийг харийн нутагт ажиллаж амьдарч буй элэг нэгтнүүддээ хүргэхээр одсон байна.  Өөрсдөө  асуудалтайхан гэр бүл зохиочихоод гэр бүлийн үнэ цэнийг сурталчилна гэсэн нь олон хүний чихийг сортолзуулах боллоо. Харин  дуучид хүлгийн жолоо залахаасаа өмнө хайрын сэдэвтэй  кинонд хосын дүр бүтээх санал хүлээн авчээ. Гэвч зохиол нь “жулдав”  уу?   гадаад тоглох нь ашигтай байв уу?   Ямартай ч  тэд киноны уран бүтээлээс татгалзсан байна. Ингээд О. Анхаа, Б. Халиун нараар PR хийх гэсэн  кино бүтээгчдийн  санал хог дээр үсэрсэн гэнэ. Жирэмсэн бүсгүйг сэтгэлийн зовлонд унаган байж ханилсан тэдний “гэр бүлийн үнэ цэнэ” гэсэн сурталчилгаат тоглолтыг харьд байгаа Монголчууд хэр хүлээн авах юм бол доо.

 О.Чимгээ. Factnews.mn

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.