Дуучин Бобо шинэ ивээн тэтгэгчтэй болов

2011/06/23
Share |
Хүмүүс:
Дуучин Бобо шинэ ивээн тэтгэгчтэй болов

Хамтарч дуулаад гэрлэчихсэн тохиолдол Монголд олон бий. Дуу бичүүлнэ гэж олон цагийг студэд хамт өнгөрөөж, энд тэнд тоглолтод цуг явсаар дасчихдаг биз дээ. Тэдний нэг жишээ “Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна ” гэсээр ханилсан дуучин Бобо, Сэлэнгэ хоёр байлаа. Харамсалтай нь тэдний хамтын амьдрал урт настай байж чадаагүй. Харин дуучин залуу саяхнаас Эрдэнэт үйлдвэрийн томоохон албан тушаалтай нөлөө бүхий хүүхний ивээлд багтжээ. Ингэснээрээ охид, бүсгүйчүүдийг оймс шигээ сольдог гэгддэг Бобо авто машиныг ёоз ёозоор нь сольж унах хоббитой болсон тухай найз нөхөд нь ам булаалдан ярилцаж байна. Гэхдээ энэ нь Бобогийн хувьд Сэлэнгээс хойшхи хоёр дахь амьдрал юм. Өмнө нь Азийн фото мисс Туултай хамтран амьдраад хэдхэн сар болоод мөн л хоёр тийш болсон. Чадаж байгаа юманд дарга байхгүй гэдэг болохоор Бобо залуу нас, дунд чөмөг хоёроороо жиргэж амьдрахаар шийдсэн бололтой.

Чимгээ. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.