Монголын рок попын ертөнцөд өнгө зүсээрээ гайхуулсан ихэр хамтлаг мэндэллээ

2011/06/23
Share |
Хүмүүс:
Монголын рок попын ертөнцөд өнгө зүсээрээ гайхуулсан ихэр хамтлаг мэндэллээ

Монголд од болох бохь  зажлахаас  амархан гэж ярилцах нь бий. Ердөө бага зэрэг нуруулаг, царайлаг байхад л  хангалттай. Саяхнаас Монголын рок поп ертөнцөд дуулахаасаа илүү царай зүс, нуруу туруугаараа гайхуулсан охидын хамтлаг ихэрлэн төрлөө. Хөгжим сонирхогчид, ялангуяа залуучууд ихрүүд болох “Аnemone”, “Catwalk” хамтлагуудыг ихэд олзуурхан хүлээн авч байгаа нь тэдэнд урам өгч байгаа  сурагтай. “Anemone” хувьд шоунаас төрсөн хамтлаг. Харин “Catwalk” бол загвар өмсөгчдөөс бүрдсэн хамтлаг гэдгээрээ тус тусын онцлогтой. Одоогоор хоёр хамтлаг 3-4 дуугаа гаргаж, нэг нэг килпээ үзэгчдэд хүргээд байгаа. Харин “Anemone” хамтлагийн дууны аялгуу таалаараа залууст хүрч байхад, “Catwalk” галбир төрх өнгө зүсээрээ хүмүүст илүү таалагдаж  байх жишээтэй. Ямартай ч сүржин эхлээд даржин төгсдөг эгч нарынхаа түүхийг давтчихгүй л бол ихрүүддээ  монголын рок попод цахиур хагалж, цус сэлбэхийг ерөөе.  

Т. Алтаа. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
phaouqker c5uhDCsiwcvxjthbcu, [url=http://utjvapyzifxn.com/] utjvapyzifxn[/url], [link=http://qosduqadagvo.com/ ]qosduqadagvo[/link], http://adfsukaxmgef.com/
IP:46.161.9.32  2016-10-26 06:44:56
CaseyDaf wh0cd72261 tadalafil
IP:46.161.9.24  2017-03-14 11:59:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.