УИХ-ын гишүүн Д.Ганхуягт Баянзүрхийнхэн хамаагүй

2011/06/24
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүн Д.Ганхуягт Баянзүрхийнхэн хамаагүй

УИХ-ын идэвхигүй  гишүүдийн тоонд Д. Ганхуяг зүй ёсоор ордог. Тэрээр 2004 оноос хойш УИХ-д хоёр дараалан сонгогдсон ч дорвитой хийсэн зүйлгүй байгаа. Найман жилийн өмнө Баянзүрхчүүдийг үерийн аюулаас аварч суваг шуудууг нь янзлаад өгөх юм ярьж гарч ирсэн ч байдал бахь байдгаараа тус дүүргийнхэн бохирын устайгаа холилдсоор өнөөг хүрчээ.  Жилийн жилд үерт автдаг 13-14-р хорооныхон эрхэм гишүүнийг амласандаа хүрчих юм болов уу хэмээн харуулдан суух ажилтай болсон ч тусыг олох магадлал тун бага байгаа гэнэ.  Учир нь тэрхүү амлалт бол чих зөөлөн, шинэхэн, сонихон гишүүн байхдаа амласан амлалт. Тухайн үедээ хувийнхаа компанаас техник хэрэгсэл гаргаж далан шуудууг цэвэрлэж өгдөг байсан бол одоо “хуцваа” гэх нь холгүй суух болжээ. Мэдээж үүнд ч бас  учир бий. Д. Ганхуяг гишүүн Баянзүрх дүүргээс нэр дэвшин  мандат авах магадлал тун бага болсон аж.  Тиймээс төрсөн нутаг болох Архангай сэтгэлд нь зэрэглээтэх болжээ. Ёстой л нөгөө буцах гэж байгаа хүүхэнд, үнээ тугал нийлэх нь хамаагүй гэдэг нь л энэ байхдаа.

О. Чимгээ. Factnews.mn  

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.