Дуучин Алтаа хайрын менежер

2011/06/24
Share |
Хүмүүс:
 Дуучин Алтаа хайрын менежер

Сүүлийн үед дуучин Ж. Алтанцэцэг сайн үйлсийн ажилд зүрх сэтгэлээ зориулан яваа. Үүгээрээ нийгмийн идэвхитэй,  сайн зохион байгуулагч гэдгээ зарлаад байгаа. Гэтэл түүний зохион байгуулагч чанар нь бүр хүүхэд байхын буюу бараг ясных ч гэж хэлж болохоор гэнэ. Тэрээр дунд сургуулийн сурагч байхдаа гал халуун дурлалын галзуу сайн менежер байжээ.  Холыг ойртуулж хоёрыг учруулдаг тэрээр охидын өмнөөс захиа бичин хөвгүүдэд зөөж хос төрүүлдэг, хоорондоо муудалцсан хоёрыг ойлголцуулж чаддаг адтай охин байсан тухай ангийнх нь нөхөд  одоо ч ярьдаг. Түүний хувьд энэ ажилдаа нэлээд сэтгэл, цаг зардаг байсан бөгөөд нөгөө сургуулийнхаа хөвгүүнд ангийнхаа охины захиаг аваачиж өгөх шаардлага гарвал хичээлээ “ пялчихдаг” байж л дээ. Ингэснээрээ багшаасаа банга хүртдэг байсан ч энэхүү гэгээхэн ажлаа чадварлаг сайн хийсний ачаар ангиасаа хоёр ч хосыг төрүүлсэн байна. Одоо тэдгээр найзууд нь ажил амьдрал нь тэгш сайхан гэр бүлүүд болсон  учир дуучин Алтаад баярлаж явдаг гэсэн.

 

О. Чимгээ. Factnews.mn    

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.