Топ модель Урнаагийн баярхал

2011/06/26
Share |
Хүмүүс:
Топ модель Урнаагийн баярхал

Загвар өмсөгчдийг толгой муутай, хүний яриа ойлгохдоо тун маруухан гэж ярьдаг. Энэ нь ч үнэнээс нээх их хол зөрдөггүй. Загварын тайзыг яаж л бол яаж “эзэмдэж” чаддаг топууд нь хүртэл мэдлэг боловсролын өмнө өвдөг сөхөрч харагддаг. Тухайлбал  саяхны нэгэн өдөр Топ Урнаа 25-р суваг телевизийн “Их хотын үдэш” нэвтрүүлэгт оролцож байгаа харагдав. Хөтлөгч түүнээс “Анхны захиагаа хэзээ хэнээс авч байв?” гэж асуусанд “намайг 10-р ангиа төгсөхөд гар утас гарчихсан байсан” гэж хэлээд танхим дүүрэн зочдыг инээлгээд авсан. Хөтлөгч түүнийг гайхаж хэсэг харсанаа “Аан за за гар утас гарчихсан байсан юм бол мессеж энэ тэр гээд цахим захидал дэлгэрчихсэн байсан байх л даа” гээд ярианыхаа сэдвийг өөрчлөв. Энэ түүний хувьд аврал нь байсан байж магад. Топ бүсгүй хүмүүс өөрийг нь доогтойхон харж инээлдэхэд  “баярхах гэж байгаад байдалд орсноо"  хожуу ч гэлээ ойлгосон бололтой нүүр нь улайгаад нэг л биш болчихов. Ямартай ч үүнээс харахад Урнаа нэг ч захиа авч үзээгүй бололтой.  

 

О. Чимгээ. Factnews.mn  

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.