Соко дахиад л хайрын тухай дуулав

2011/06/26
Share |
Хүмүүс:
Соко дахиад л хайрын тухай дуулав

Дуучин Соко хайрын тухай бус ханийн тухай дуулна хэмээн энэ хавар хэвлэлээр шуугисан. Учир нь түүнийг хадамд гарсан гэцгээж байв. Гэтэл тэрээр мөн л хайрын сэдэвтэй дуунууд дуулж, бүр цомог хүртэл гаргахаар зэхэж байна.  Энэ цомог нь түүний хоёр дахь цомог бөгөөд одоо хэвлэлтийн ажилдаа анхаарч буй  гэнэ. Үүний зэрэгцээ, дуучин бүсгүй “Stay with me” цомгийнхоо гурван ч дууг клиптэй болгохоор төлөвлөсөн байна. Түүний нэг нь “Надаас урваа юу” дуу аж. Энэ дуу нь хагацал гунигийн тухай өгүүлэх сонирхолтой зохиомж бүхий клиптэй болжээ. Дашрамд сонирхуулахад Соко  “Aqua fitness” клубын дэргэд цоо шинэ бэлхүүс таазны бүжгийн сургалтыг удирдан явуулж байгаа.

 

 

О. Чимгээ. Factnews.mn  

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.