Хүмүүс: Д Сосорбарам | |
Билэг танхай найрагч Р.Чойномын шүлэг яруу найргийг уншиж ард түмнийхээ сонорыг мялаадаг Сосорбарам гавъяат сүүлийн үед дууныхаа үгийг өөрөө зохиодог болоод байгаа. Цаашдаа ч бүр олныг бичихээр төлөвлөөд байгаа гэнэ. Түүний зохиосон “Би өөрөө” шүлэгт
“Хэлж ярихгүйгээр нэг нэгэндээ зүтгэж
Хэзээ ч ахин ирэхгүй жаргалыг
Амсан тамшаална бидэн хоёр” хэмээсэн байх юм. Түүнийг энэхүү шүлэг найз нөхдөд нь их таалагдсан бөгөөд цаашид бүр олныг бичих урам зоригийг өгөөд байгаа сурагтай. Гэвч эротик гэхээсээ илүүтэй “садар” шүлэг болсон байна хэмээн үзэж буй хүн цөөнгүй байгаа аж. Ард түмэндээ Со гавьяат хэмээн хүндлэгддэг тэрээр энэ мэт задгай шүлэгнээсээ үүдээс “садар гавьяат” нэр зүүчих вий дээ.
Т. Алтаа. Factnews.mn