Яахаас ч буцахгүй эзэгтэй нарын ижил гоёл

2011/06/26
Share |
Хүмүүс:
 Яахаас ч буцахгүй эзэгтэй нарын ижил гоёл


Загварын мэдрэмжтэй хүмүүс нь наашаа суугаарай.  Энэ долоо хоногоос эхлэн ижил хувцастай олны танилуудыг та бүхэндээ хүргэж байхаар боллоо.  Эхний ээлжинд  та бидний шүмтэн үздэг “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” киноны гол дүрийн хоёр бүсгүйн ижил гоёлыг хүргэж байна.  Тиймээ дур булаам бүсгүйчүүд болох жүжигчин Ванесса Виллиамс, Эва Лонгориа нар юм. Тэд Марчессагийн алтан бүстэй цагаан дэрэвгэр даашинзаар 20 сарын зөрүүтэй гоёжээ. Тодруулбал Эва Лонгориа  2009 оны 9-р сард Холливудад болсон Хорт хавдрын эсрэг гала тоглолтод ирэхдээ өмссөн байна.Харин уг даашинзаар Ванеса өнгөрсөн 5-р сард нэгэн загварын арга хэмжээнд гангарчээ. Эва  Лонгориагаас хувцасыг нь зээлсэн юм шиг л санагдаж байгаа биз.  Бурханы авралаар тэд өөр  сандал, өөр чимэглэлээр гоёжээ.

Цагаан дэрэвгэр энэ даашинз  48 жүжигчин бүсгүйд илүү зохиж байна уу? Залуухан Эвад илүү зохиж байна уу? Уншигч та бүхэн сэтггэдэлээ үлдээгээрэй. 

А.Маша. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.