Эхнэрээсээ салсан Асашёорюү том охиноо аваад Япон руу буцлаа

2008/04/28
Share |
Хүмүүс:
Эхнэрээсээ салсан Асашёорюү том охиноо аваад Япон руу буцлаа

Тэрээр эхнэртээ 500 саяар хаус, Японы “LINAX ” группын монгол дахь салбарын захирлын суудлыг авч өгчээ-
Мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюү Дагвадорж саяхан эх орондоо ирээд буцсан. Тэрээр сумогийн домогт их аваргуудын амжилтыг давтаж өнгөрсөн башёд өнгөтэй Сайхан барилдаж түрүүлсэн. Сумогийн дэвжээн дээр тэрээр монголчуудыг төдийгүй арлын Япон орныг байлдан дагуулж байгаа. Түүний алхаа гишгээ, яриа, үг хэл бүрийг нь хүртэл шүтэн дуурайх хүмүүс ч олон болжээ. Тиймээс ч түүний талаарх сайн муу бүхий л мэдээллүүд Япон Монголын хэвлэлээр байнга цацагдаж байдаг. Саяхнаас Асашёорюүгийн хувийн амьдралын талаар таагүй мэдээ чих дэлсэх болсон нь тэдний гэр бүл салалт юм. Түүнийг онгоцны буудал дээр эхнэр Тамираа нь биш охин нь эмээ, ахтайгаа тосч авсан нь олны таамгийг бүр ч бататгаад өгсөн. Асашёорюү Мэргэжлийн сумогийн холбооноос шийтгэл хүлээж барилдах эрхээ хасуулаад байх үеэс эхнэр Г.Тамираасаа тусдаа амьдарч эхэлжээ. Ингээд хааяа хүүхдүүдтэйгээ очиж уулздаг, зарим үед өөр дээрээ авч хамт байдаг байж. Д.Дагваа албан ёсоор гэр бүлээ цуцлуулах асуудлаа сумогийн холбооны шийтгэл дуусч, дэвжээнд гарсан хойноо шийдэхээр төлөвлөсэн гэнэ. Тиймээс ч нэгэнт ан цав гарч, сэв суусан хувийн амьдралынхаа асуудлыг нэг мөсөн цэгцлэхээр эх орондоо иржээ. Гэвч эхнэр Тамираасаа албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж амжаагүй байна. Харин эхнэр Тамирынхаа тавьсан эхний шаардлагыг нь биелүүлж, 500 саяар хувийн том хаус, мөн Японы” LINAX” группын Монгол дахь албан ёсны гэрээт компанийн захирлын албан тушаалыг авч өгчээ. Цаашдаа шүүх хурлаар орж албан ёсоор гэр бүлээ цуцлуулбал эхнэр Тамираа нь Дагваагаас авах ихээхэн хэмжээний мөнгөн төлбөрийн нэхэмжлэл ч байгаа гэнэ. Хоёр улс дамжсан нижгэр хурим хийн олныг алмайруулж байсан Дагваа, Тамираа нарын гэр бүл салах болсонд аваргын хадмуудын хэл амтай хувийн амьдрал нь ч нөлөөлсөн гэж ойр дотныхон нь ярьж байна. Харин энэ удаа Асашёорюү Япон руу буцахдаа том охиноо аваад нисчээ. Ямартай ч арлын Японыг эзэгнэсэн их аварга маань эхнэрээсээ салах нь нэгэнт тодорхой боллоо.

Эх сурвалж: Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.