Мисси Эллиот: Хүндээр өвчилсөн ч өнөөдөр үхэн гэсэн үг биш шүү дээ

2011/06/26
Share |
Хүмүүс:
Мисси Эллиот: Хүндээр өвчилсөн ч өнөөдөр үхэн гэсэн үг биш шүү дээ


Өнгөрсөн долоо хоногт рэппэр Мисси Эллиот бамбай булчирхайн өвчин туссан, удахгүй үхнэ гэсэн мэдээлэл дэлхий дахинаа цацагдаж, түүний шүтэн бишрэгчидыг уйлуулсан билээ.

 

Энэ мэдээлэл түний шүтэн бишрэгчдэд хүндээр туссан бөгөөд түүний утас тайван байхаа больжээ.  Тиймээс рэппэр Мисси Эллиот дахин мэдэгдэл хийжээ. Тэрээр: Би гурван жилийн өмнөөс өвдөж эхэлсэн.  Тэглээ гээд би үхээгүй байна.  Уран бүтээлээ хэвийн үргэлжилүүлж байсан. Өвчин миний уран бүтээлд нөлөөлөхгүй болохоор санаа зоволтгүй гэж мэдэгджээ.  

39 настай Миссигийн биеийн байдал өнгөрсөн сард нилээн муудсан гэнэ. Тодруулбал мэдрэлийн систем гэмтсэн бөгөөд үс нь багагүй унажээ.

Мисси: Өнгөрсөн сард жоохон хүндэрсэн нь үнэн. Одоо бол зүгээр байна. Эмчийн хяналтад орсон. Шинжилгээ өг гэсэн цагт нь шинжилгээ өгч байгаа.  Одоогоор шинэ цомгийнхоо ажилд орсон.  Удахгүй  фенүүддээ хүргэнэ гэж мэдэгдсэн.

Түүний туссан энэхүү үхлийн аюултай өвчин нь  хүний энерги болон идэвхит нөлөөлдөг юм байна.

А.Маша. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.