АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчид залхуу

2011/06/26
Share |
Хүмүүс:
АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчид залхуу


Хүн болгон мэдээд байдаггүй нэгэн нууцыг та бүхэндээ дэлгэе.  Улс орон бүрийн Ерөнийлөгч өдөрт хэдэн мянган бичгт гарын үсэг зурах шаардлагатай болдог билээ. Тэгэвл тэр бүхэнд Ерөнхийлөгчид өөрсдөө гарын үсэг зурдаггүй ажээ. Учир нь гарын үсэг зурахад дэндүү олон цаг зарцуулж, гар эцээх зэрэг олон сөрөг талтай билээ.  Тиймээс ихэнх улсын Ерөнхийлөгчид гарын үсэг зурдаг үзэг бүхий төхөөрөмжтэй ажээ. 

Энэ төхөөрөмж нь биднийг жоохон байхад буюу 20  орчим жилийн өмнөөс хэрэглэгдэж иржээ.  АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж Буш нар  захидал урилгуудад энэ төрлийн төхөөрөмжийг ашигладаг байна.

 
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мөн энэхүү төхөөрөмжийг ашигладаг бөгөөд түүнийг гадаадад албан ёсны айлчлал хийж байхад гарын үсэгний төхөөрөмж нь өмнөөс нь ажлыг нь хийдэг. 

Гарын үсэг зурдаг энэхүү машин нь хүчин чадлаасаа шалтгаалан 2,000-10,000 ам.долларын өртөгтэй байдаг бөгөөд ширээнд суурилуулах бөгөөд эзнийхээ жинхэнэ гарын үсэгтэй ижилхэн байдаг.  

 
200 цагт зурах гарын үсгийг энэ машинаар ердөө ганцхан цагт зурдаг байна. Өөрөөр хэлбэл 500 гарын үсгийг ганц цагт багтаан зурдаг ажээ. 

Тэгвэл одоогоос 200 жилийн өмнө ч гэсэн АНУ-ын үе үеийн  Ерөнхийлөгч  гарын үсгээ ганц зураад л олшируулдаг байсан гэнэ. Гэхдээ энэ нь гарын үсэг зурдаг машин шиг төгс байгаагүй болохоор асуудалтай байсан талаар yahoo.com-с мэдээллээ

А.Маша Factnews


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.