Яруу найрагч Ү. Хүрэлбаатар хоёр удаа эмэгтэйчүүдийн өвчнөөр өвджээ

2011/06/27
Share |
Хүмүүс:
Яруу найрагч Ү. Хүрэлбаатар хоёр удаа  эмэгтэйчүүдийн өвчнөөр өвджээ


Сэтгүүлч, яруу найрагч Ү. Хүрэлбаатарыг монголчууд андахгүй.  Би шинэлэг  бүхэнтэй хамтарч ажиллахыг хүсдэг” хэмээн ярьдаг энэ эрхэм ард түмний аялах, сонсох дуртай олон сайхан дууг төрүүлсэн авъяаслаг нэгэн. Тэрээр оюутан байхдаа байс хийгээд л  өвдчихдөг  байжээ.  Ангийнхан нөхөд түүнийг ямар суурь өвчтэй болоод ингэж их акт авдаг юм бол хэмээн тун их өрөвддөг байж. Тэгэхдээ магадлагаа авчирч өгөхөөр ирэх түүний царайнаас өвчний шинж тэмдэг огт илэрдэггүй байсанд ангийнх нь нөхөд хийгээд багш нар нь ихэд гайхдаг байсан байна. Нэлээд хэдэн удаагийн өвчлөлтийн дараа мань эрийн нууц илэрчээ. Байнгын өвчтөн маань  акт бичүүлж аваад номын санд сууж орос монголын түүх уншаад суучихдаг байжээ. Хамгийн сонирхолтой нь яруу найрагч маань хоёр ч удаа эмэгтэйчүүдийн өвчнөөр өвдөөд амжжээ. Нөгөөх магадлагаа дээр бичсэнээр шүү дээ. Тодорхой юмыг зольж байж  амжилтанд хүрдэгийг тухайлбал өнөөдрийн олон сайхан уран бүтээлүүд төрөх үндэс нь энд байсан гэдгийг   Ү.Хүрэлбаатар нотолж байна.  Энэ тухай түүний ангийн анд хөтлөгч Ш.Гүрбазар олны өмнө нэгэнтээ сүрхий ам алдсан юм.

Т. Алтаа. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.