Г.Алтанхуяг сайдын хулгай үйлдэл дээрээ баригдав

2011/06/27
Share |
Хүмүүс: Н.Алтанхуяг | 
 Г.Алтанхуяг сайдын хулгай үйлдэл дээрээ баригдав

 

Энэ жил Увс аймаг байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа. Увсчууд энэхүү ойдоо зориулан "Огторгуйн далайн гэрэлт шүлгэн сондор оршивой" нэртэй шүлгэн цадигс хэвлүүлсэн байна. Саяхан энэхүү номынхоо нээлтийг хийсэн бөгөөд энэ арга хэмжээнд шадар сайд Г. Алтанхуяг оролцон:

Мөнгөлөг сайхан шувуу                                    ,

Мөрний хөвөөнд бууна

Өнгөлөг сайхан болохоор нь

Миний сэтгэл татагдана гэж Санжжав агсны “Хун” шүлгийг  цээжээр уншин ихэд додигор байжээ.  Харин  индэрээс буухдаа өмнөө байсан ганц номыг шүүрээд буучихав. Хөтлөгч эр "Хүүе наад номоо. Шадар сайдаасаа эхлээд л туугаад байхаар юу үлдэх билээ" хэмээн сайдыг сандаргаж, бусдыг инээлгэв. Ийнхүү Алтанхуяг сайд ном “туух” гэж байгаад үйлдэл дээрээ баригдаж азгүйтсэн ч ном,  зураг, чүдэнз гурвыг  хулгайд тооцдоггүй  юм хэмээн бусад нь зөвтгөөд өнгөрсөн гэнэ шүү. 

О. Чимгээ.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.