Хүмүүс: И.Одончимэг | |
Урлаг хэмээх их айлын бүлд багтаж, жүжигчин гэх эрхэм нэрийг өндөрт өргөж, түмэн олондоо баяр хөөр ухаарал хүргэсээр яваа МУГЖ И. Одончимэг өдгөө монголын хошин урлагт хэдийнэ өөрийн өнгө төрх, орон зайг бий болгож чадсан авьяаслаг нэгэн. Жүжигчин Одноогийн урлагийн амьдрал амжилт, талархал, магтаалаар дүүрэн байдаг ч хувийн нь амьдрал тийм ч дардан байгаагүй. Анхны нөхрөөсөө салж олон жилийг ганц бие бүсгүйн амьдралаар өнгөрүүлсэн тэрээр хамтлагийнхаа залуу жүжигчин Т.Бархүүд хувь заяагаа даатгаж, эхнэр нөхөр болцгоосон. 14 насны зөрүүтэй тэднийг гэрлэнэ гэхэд хүмүүс тийм ч таатай хүлээж аваагүй. Гэсэн ч хэл амны бай болж, элдвээр хэлүүлж байсан хосууд үрийн зулай үнэрлэхээр хөл хөөр болон бэлдэцгээж, халуун хайр, сэтгэлдээ умбан яваа. Харин саяхан жүжигчин Одноогийн бие гэнэт чилээрхжээ. Одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд залуухан хань нь алхам ч холдолгүй асарч байгаа гэнэ.
О. Чимгээ. Factnews.mn