Дуучин Д. Ану Shinee хамтлагийн Tae Min-ийг сонгожээ

2011/06/28
Share |
Хүмүүс:
Дуучин Д. Ану Shinee хамтлагийн Tae Min-ийг сонгожээ


Саяхан "Universe Best Songs" наадмын шилдэг оролцогчид болох Д.Ану болон Мишээл нар Өмнөд Солонгос улсын “Let’s Go Dream Team” шоу нэвтрүүлэгт оролцжээ. Тус шоунд Өмнөд Солонгосын охидын шүтээн болсон “Shinee”, “Super Junior”, охидын “T-ARA” зэрэг хамтлагууд оролцсон байна. Мөн Сингапур, Индониз, Тайвань, Хятад, Ветнам, Монгол зэрэг улсын шинэ залуу уран бүтээлчид хамтран оролцжээ. Уг тэмцээний журманд хамтран оролцогчоо сонгохдоо эрчүүд нь санал болгож, бүсгүйчүүд нь сонгон сарнай өгдөг журамтай аж. Харин манай оролцогч Ануд солонгосын залуу од  Чон Му санал тавьсан ч тэрээр “Shinee” хамтлагийн Tae Min-тай хамт нэг баг болон оролцжээ. Залуу дуучин Ану, Мишээл нарын оролцсон “Мөрөөдлийн баг” тэмцээний эхний хэсэг энэ сарын 29-нд, харин 2-р хэсэг нь ирэх 7-р сарын 6-нд 16.50 минутаас KBS World телевизийн дэлгэцээр цацагдах юм байна.

 

О. Чимгээ. Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jgsoro QdglNJpvadmoejnkem, [url=http://dtoghplsppyu.com/] dtoghplsppyu[/url], [link=http://frngbakmpzmw.com/ ]frngbakmpzmw[/link], http://dkpfhhunffdq.com/
IP:31.184.238.210  2019-07-19 02:31:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.