Майкл Жексоны ясыг өндөлзүүллээ

2011/06/29
Share |
Хүмүүс:
Майкл Жексоны ясыг өндөлзүүллээ

Попын хаан амьд сэрүүн байхдаа залуу үед буруу үлгэр дуурайлал үзүүлдэг байжээ. Тэрээр ”Backstreet Boys” хамтлагийн дуучин Ник Картерийн дүү Аарон Картерийг 15 настай байхад нь кокайн өгч, нэг удаа ч гэсэн хэрэглэж үзэхийг зөвлөсөн байна. Тухайн үед Аарон Картер жоохон байсан болохоор ихэд балмагджээ. Тиймээс зүй бус энэ үйлдлийн талаар ээждээ хэлснээр хэргийг цагдаагийн газарт шилжүүлсэн гэнэ. Энэ хэргийн талаар Аарон Картер найздаа хэлсэн нь Попын хааны ясыг өндөлзүүлсэн хэрэг боллоо. Мөн Майкл Жексон түүнтэй таарах бүртээ архи уу хэмээн өөрийнхөө ууж байсан архинаас өгдөг байсан гэнэ. Энэ талаар Аарон: Би өмнө нь энэ талаар нэг ч ам ангайж байгаагүй. Майкл Жексон бид хоёр цагийг зугаатай өнгөрөөдөг байсан ч 15-тай байхад дарс өгч эхэлснээс хойш надад үе үе архи, мансууруулах бодис өгдөг болсон гэж ярилцлагадаа хэлсэн нь шуугиан тарьж байна.

А.Маша. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.