Алтантүрүү мянгат малчны охиныг амрагаа болгожээ

2011/06/30
Share |
Хүмүүс:
Алтантүрүү мянгат малчны охиныг амрагаа болгожээ

25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийг хөтлөөд олонд танигдаж  улмаар  “Алтан шонхор”-ын эзэн болж явсан сэтгүүлч Алтантүрүү нэг хэсэг оддын өвчнөөр өвчлөхийн зэрэгцээ нэртэйгээ ижилхэн сархадтай нэлээдгүй нөхөрлөж  байгаад нэвтрүүлэг хөтлөх эрхээ хасуулсан гэдэг. Тэрээр МИАТ компанид ажилладаг царайлаг бүсгүйтэй олон жил үерхэж бараг ханилах дээрээ тулж байв. Тэрхүү бүсгүй Алтантүрүүд  үнэнч байсан хэдий ч ирээдүйн хадмууд нь тийм ч таатай хүлээж аваагүй учир хосууд хоёр тийш болжээ. Харин  Алтантүрүү  саяхнаас шинэхэн дурлалтайгаа учраад байгаа гэнэ. Говь-Алтайн мянгат малчны оюутан охинтой  хайр сэтгэлийн холбоотой болж хөдөөний хүргэн болохоор зэхээд байгаа сурагтай.  Дашрамд дуулгахад Алтантүрүү 25-р суваг телевизийн 15 жилийн ойд зориулан “Танайд хоноё” нэвтрүүлгээ хөтлөж эхлээд байгаа  юм.

О. Чимгээ.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.