Catwalk хамтлагийн One Night Stay дууг Кazaky хамтлагийн Love дуутай харьцуулж сонсоорой

2011/06/30
Share |
Хүмүүс:
Catwalk хамтлагийн One Night Stay дууг Кazaky хамтлагийн Love дуутай харьцуулж сонсоорой

   

 Монголын рок попын түүхэнд анх удаагаа загвар өмсөгч охидоос бүрдсэн “Catwalk  гэх хамтлаг мэндлээд удаагүй байгаа. Гэвч анхнаасаа л үзэгчдийг хуурч орхив.  Тэд анхны уран бүтээл болох “One Night Stay” дуугаа дүрсжүүлж, саяхан олон нийтэд цацсан. Гэвч үзэгчид гэдэг гярхай хойно  Украины алдарт “Кazaky” хамтлагийн “ Love” дууны клипийг хуулбарласан болохыг мэдэн эгдүүцэж сууна. Хэрэв үзэж амжаагүй хэн нэгэн байвал “Catwalk” хамтлагийн “One Night Stay” дууг “Кazaky”хамтлагийн “ Love” дуутай харьцуулаад нэг сонсоорой.

Хуулбарууд “мода”-оос гарч байгаа болохоор үзэгчид тэднийг  даанч хүлээж авсангүй.  “Киви”, “Гурван охин” зэрэг  хамтлагтай эн тэнцэх өнгөлөг охидын хамтлаг  гарч ирлээ хэмээн найдаж байсан үзэгч түмнийхээ итгэлийг тэд анхныхаа уран бүтээлээрээ ийнхүү үгүй хийлээ. Уг нь гараа сайн бол бариа сайн гэдэгсэн дээ.

 О.Чимгээ. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.