Д.Дондог гишүүн намынхаа нууцыг задлав

2011/07/01
Share |
Хүмүүс:
 Д.Дондог гишүүн  намынхаа нууцыг задлав

Ам алдвал барьж болдоггүй. Санаандгүй хэлсэн үгнээсээ болж Ш.Сайхансамбуу гишүүн энэ хаваржингаа л асуудалд орж энэ үгийг утгыг  харуулахаараа л нэг болсон. Харин түүний хойноос УИХ-ын гишүүн Д. Дондог гишгэх болов. Учир нь байсхийгээд л ирдэг ээлжит зарлан дуудах хуудас энэ удаа түүнд хаяглагджээ. Парламентийн гишүүд дундаа хамгийн хал балгүй, идэвхигүй гишүүдийн тоонд ордог Д. Дондог гишүүний талаар  "Барилга барих газар олж өгнө" гэж бусдыг залилан, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн  гомдол гараад байгаа билээ. Гэсэн  ч тэрээр “Энэ бол гүтгэлэг. Надад энэ хэргийг мянга тулгаад ч би үхэн үхтлээ үгүй гэж хэлнэ” Сонгуульд оролцох гээд 150 сая төгрөг зээлснээ буцаагаад өгсөн. Хэрвээ ийм асуудал байсан бол ядаж АН намайг аврах биз ээ” хэмээн хэлсэн нь чухам дайран дээр нь давс нэмсэн хэрэг болоод байна.  Гишүүд нь асуудалд орлоо гэхэд намынхаа шугамаар хэргийг нь цайруулчихдаг нь АН-ын нууц байсан юм байх. Харин  энэ удаа Д.Дондог гишүүн зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчихав бололтой.

 

О. Чимгээ. Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.