Хүмүүс: Hillton Paris | |
Парис Хилтон ээлжит дуулианаа дэгдээлээ. Аргагүй л дээ. Чимээгүй байхаар түүний амьдрал хэтэрхий уйтгартай шүү дээ. Баян өв залгамжилагч энэ удаад порно кино хийдэг газарт иржээ. Ямар хэргээр ирсэн юм бол гэж та магадгүй гайхаж байгаа биз. Түүний секс хийсэн бичлэг нь арай гадуур тарсан юм биш гэж бодож байвал эндүүрчээ.
Өөрийнх нь хийж байгаа шоунд оролцогч нэгэн охин Парист худлаа хэлжээ. Улмаар үнэн худал эсэхийг нь батлахаар Парис ажлынх нь газрын хаягаар очсон бөгөөд түүний очсон газар нь порно кино бүтээдэг газар байсан юм.
Тэрээр энэ мэдээг таагүй хүлээн авсан бөгөөд Лексиг /өөрийг нь хуурсан гэгдэх найз/ туслахын ажлаас нь халах уу? эсвэл сануулга өгөөд орхих уу гэдгээ шийдээгүй байна.
Найз залуудаа хаягдсан ганц бие бүсгүй маань ирэх лхагва гараг гэхэд шийдвэрээ гаргах гэнэ.
А.Маша Factnews.mn