Т. Ариунаа нөхрийнхөө төлөө үнэгүй тоглолт хийжээ

2011/07/04
Share |
Хүмүүс: Төмөр Ариунаа | 
Т. Ариунаа нөхрийнхөө төлөө үнэгүй тоглолт хийжээ


Дуучин Т.Ариунаагийн нөхөр, "Ноёд" компанийн босс Г.Буяндорж уг гарвалаа хөөвөл Завхан аймгийн Сонгино сумынх. Хутагт хувилгаадаараа хэзээнээс алдартай Завхан нутгийн нэгэн айхавтар лам Г.Буяндорж, Т.Ариунаа нарыг Сонгино сумын Шар нуруу уулын Тэрэгт хавчигийн хярд Ламын 13 овоо босговол лай ланчгаас хол явна  гэж айлдсан юм байх. Тиймээс тэд ирээдүй хойчоо бодон, нутаг усаа аргадахаар болжээ. Дуучин Т.Ариунаа нөхрийн хамт өнгөрсөн жил заасан газарт нь буюу "Ламын 13 овоо" цогцолборыг  босгосон аж. Харин энэ жил тэрээр “Univese best songs”-ийн эцсийн шатны шалгаруулалтыг дуусмагц дахин нэг яваад иржээ. Гэхдээ соёолон, хязаалан насны морьдын уралдааныг алтадсан самбараар байлж, бийлэгжүү бэр болохоо  сонгиночуудад харуулан бэсрэг наадам хийсэн сурагтай. Түүгээр ч  барахгүй сумын төвд нь үнэгүй тоглолт үзүүлжээ. Үүнийг  өнөөх ламтан нь Г.Буяндоржийг гурван жил дараалан нутаг усаа аргадан тахивал шоронгийн хаалга татахгүй байх гэж айлдсантай холбоотой гэх яриа  чих дэлсэх боллоо.

 

О.Чимгээ. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.