Бүжиг дэглээч Г.Ган-Очир нялх амрагтайгаа хуримлав

2011/07/04
Share |
Хүмүүс:
Бүжиг дэглээч Г.Ган-Очир нялх амрагтайгаа хуримлав

“Boom town” хамтлагийн ахлагчаар олон жил ажилласан бүжиг дэглээч Г.Ган-Очир сүүлийн үед “UBS” телевизтэй хамтран ажиллах болсон. Тэрээр хэдийн наяын талыг насалсан ч гоонь эрийн амьдралаар  амьдарч байсан агаад  түүнийг гэх охидын цуваа мэр сэр сонсогддог байв. Харин авьяаслаг бүжиг дэглээч маань наснаасаа залуу бүр идэр хөвгүүн шиг харагддаг шигээ залуухан бүсгүйг эхнэрээ болгожээ. Харин түүний насны эрчүүд “Олон жил бүжгийн урлагаар дагнан ажилласаны  ач байхдаахэмээн битүүхэн атаархаж байгаа сурагтай.  Түүний эхнэрийг Г. Уянга гэдэг бөгөөд “Univers best songs-2010 шоуны содон оролцогчдын нэг байж телевиз үзэгчдийн эчнээ танил болсон нэгэн.  Уянгын хувьд СУИС-ыг төгссөн урлагийн мэргэжилтэй. Мөн “Мамма миа” кинонд туслах дүрд тоглосон бөгөөд бүжгийн хамтлагт гоцлол бүжигчнээр ажиллахын сацуу бие даан уран бүтээл хийдэг олон талын авьяастай нэгэн гэнэ. Хэдийгээр Ган-Очир, Уянга нар насны зөрүү ихтэй ч саяхан хөл ихтэй хуримласан юм. Ямартай ч хөгшин, залуу хосууддаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

О. Чимгээ.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.