Миний дэлгүүр хачигтай будаагаа иргэдэд шахжээ

2011/07/04
Share |
Хүмүүс:
Миний дэлгүүр хачигтай будаагаа иргэдэд шахжээ

 

"Миний дэлгүүр"-ийн сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан цагаан будаанаас хачиг, амьд цох хорхой зэрэг хортон шавьж илэрсэн талаар иргэд гомдол гаргажээ. Энэхүү гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн шинжилгээ хийхэд "Амьд" нэртэй цагаан будаанаас дээр дурьдсан шавьжнууд ихээр илэрсэн аж.

"Амьд" нэртэй хальстай цагаан будааг "Монгол Саплай чейн" компанийнхан БНСУ-аас оруулж ирээд хальслан, жижиглэж савлаад худалдаалж байсан бөгөөд  савлахдаа эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй нь шалгалтаар илэрчээ. "Миний дэлгүүр" -ийн сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалахаар зэхэж байсан 13 орчим тонн цагаан будааг агуулахаас нь хураан авч устгахаар болсон байна. Хачирхалтай нь хэрэглэгчидэд онц аюултай бараа бүтээгдэхүүнээр үйлчилж буй тус компанийн захирал Н.Баясгалан  утсаа салган хариуцлагаас зугтах гэж оролджээ. Миний дэлгүүр” болоод "Монгол Саплай чейн" ХХК-д хоёуланд нь хариуцлага тооцох шаардлагатай гэдгийг дээрх хэрэг харуулж байна.

 

         Т. Алтаа. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.