Ч. Сайханбилэг зургаан телевизээр гарахыг цөөн гэж голлоо

2011/07/04
Share |
Хүмүүс: Ч Сайханбилэг | 
Ч. Сайханбилэг зургаан телевизээр гарахыг цөөн  гэж голлоо

 

УИХ-ын гишүүд дунд телевизийн дуран харж кайф авдаг нөхөд нэлээн хэд бий. Тэдний тоонд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл нар зүй ёсоор ордог. Гэхдээ тэд энэ хоббигоо илэрхийлдэг арга нь өөр. Тодруулбал нэг нь үгээрээ, нөгөө нь үйлдлээрээ. Э. Бат-Үүл гишүүн бол “Би телевизийн дуранд нугасгүй. Тиймээс яавал олон удаа телевизээр гарч болох вэ? хэмээн “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргалаас зөвлөгөө авч үгээрээ илэрхийлсэн. Харин Ч.Сайханбилэг үйлдлээрээ хэлэв. Өчигдөр намын бүлгийнхээ мэдээллийг хийх байсан ч татгалзав. Уг нь 5-6 хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл намын бүлгийн даргыг мэдээлэл хийхийг хүлээж багагүй хугацааг Төрийн ордонд өнгөрөөсөн.  Харамсалтай нь 16 цаг өнгөрч байхад гарч ирсэн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг мэдээлэл хийхийг нь хүлээж байсан сэтгүүлчдийг чамлаж, мэдээллээ хойшлуулав. Зургаан телевизээр гарах түүнд чамлалттай санагдав уу, аль эсвэл анхаарлын төвд байх гэж хэтэрхий хичээв үү. Харин “Телевизээр гарах дуртай ч өөрийн хоббигоо төрийн ажлаас дээгүүр тавьж болохгүй л баймаар” хэмээн сэтгүүлчид ихэд дургүйлхэв. 

 

 Т.Алтаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.