М.Ичинноров минчийтлээ уурлав

2011/07/05
Share |
Хүмүүс: М Ичинноров | 
М.Ичинноров  минчийтлээ уурлав

 

Таван жил иргэний хөдөлгөөний галтай цогтой тэмцэгчийн дүрд тоглож явсан М.Ичинноров МАН-д толгой хоргодох болсноор өөрийнхөө орон зайг бий болгох гэж нэлээн чармайх болсон. Тиймдээ ч тус намын дэргэдэх Залуучууд, Гэр бүлийн бодлогын байнгын хорооны дэд дарга, Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөхөөр ажиллаж байгаа. Гэхдээ тэрээр гэр бүлийн асуудалтай нөхөр тул багагүй хэл ам дагуулсаар энэ албанд очсон. Тэр үед “М.Ичинноров амжилтанд хүрэхийн тулд овоо үг дааж сурч дээ” гэж ярилцах хүн байсан. Гэвч бас үгүй ажээ. Учир нь саяхан болж өнгөрсөн "Нийгмийн Ардчилал" Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны чуулганаас түүнийг холбооны Удирдах Зөвлөлийн Гишүүнээр сонгосон ба дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ. Гэтэл танхимд бөөн хов жив болон "Дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж буй эмэгтэйчүүд гэр бүлээ танилцуулахгүй юу?" гэх саналыг олон хүн тавьжээ. Гэтэл сайхан инээд хөөртэй сууж байсан М.Ичинноров минчийтэл уурлаад баахан  юм ярьж, ярьж нэрээ татжээ. Гэр бүлээ бусниулсан түүний хувьд  энэ нэлээдгүй эмзэг сэдэв бололтой.

 

О.Чимгээ.Factnews.mn  

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zdubiinpvlo LVscw2cjrotbvajway, [url=http://gkizlaplvutc.com/] gkizlaplvutc[/url], [link=http://ellxsxzhvfdp.com/ ]ellxsxzhvfdp[/link], http://uehzbiuqnguk.com/
IP:5.188.84.7  2019-11-08 07:37:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.