Шатахуунаар туслах гээд байна уу, услах гээд байна уу?

2011/07/06
Share |
Хүмүүс:
Шатахуунаар туслах гээд байна уу, услах гээд байна уу?

Монгол улсын Засгийн Газар нэг улсын хараат байдал, нэг хүний эрхшээлд байх зовлонг биеэрээ мэдэрсэн бололтой. Манай улс саяхан БНХАУ-аас шатахуун импортлох  хүсэлтэй байгаагаа илэрхийлээд хариуг нь авлаа. Монголын талаас  эхний ээлжинд 22 мянган тонн АИ-92 бензин, дараагаар нь сар бүр 10 мянган тонныг авч байя гэсэн хүсэлтийг гаргасан. Харин БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяа Лу манай засгийн газрын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ та бүхний саналыг манай засгийн газар хүлээн авч байна. Бид өөрсдийнхөө шатахууны дотоодын хэрэгцээг бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа ч танай талд бол нийлүүлэх шатахууныг яаж ийгээд таслахгүй өгч байя гэсэн сайхан мэдээг дуулгасан. Эндээс л асуудал ар араасаа босч ирж байна. Хятадууд яагаад өөрсдийхөө шатахууны хэрэгцээг хангаж дийлэхгүй мөртлөө манайд бас ч гэж бага биш хэмжээний шатахууныг нийлүүлэх болов оо гэх мэт асуултын тэмдэг зөндөө. Тэгвэл үндсэндээ хятадууд манайд шатахуун нийлүүлэх нэрээр монгол дахь өөрсдийн үйлдвэрүүдээ  шатахуунаар хангах бодлого баримталж байгаа юм байна. Бид сар болгон 10 мянган тонн шатахуун нийлүүлнэ. Гэхдээ зөвхөн монголын өмнө зүгийн нутгууд буюу тэр дундаа монголын уул уурхайн олборлолт явуулж буй компануудыг шатахууны хэрэгцээгээр нь хангая гэсэн тодорхой саналыг л гаргаж байгаа аж. Өөрөөр хэлбэл шатахууны хомсдолд ороод байгаа монголоос ашигт малтмалын бүтээгдэхүүнийг нь хурдан хугацаанд зөөгөөд гаргах хүсэл сонирхлоо ийнхүү ил цагаан хэлж байгаа бололтой. Түүнээс биш бид Хятадуудаас гуйгаад , тэгье гэж уриалгахан хүлээж аваад байгаа нь зүгээр л нэг шоу юм байна. Одоо бид Хятадаас шатахуун хүлээгээд авчихвал улсаа самруулчихаж ч мэдэх бололтой.

 

Т.Алтаа.Factnews.mn  

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.