Их аварга Дагвадорж Пепсид худалдагдаж, Үндэсний ёс заншлаа уландаа гишгэлээ

2011/07/06
Share |
Хүмүүс:
Их аварга Дагвадорж Пепсид худалдагдаж, Үндэсний ёс заншлаа уландаа гишгэлээ

Хүч чадал, ухаан бяраараа энэ гарагийг гайхшруулж байсан Их аварга Дагвадорж маань Монголдоо ирснээсээ хойш  урлаг, спорт, улс төр, бизнес гээд л бүх салбарт хүч үзэн тун завгүй байх болсон. Сүүлийн үед орой бүр цэнхэр дэлгэцээр  Буриад улсын гавьяат жүжигчин,  дуучин Б.Амархүүтэй Пепси ундааны рекламанд тоглож харагдах боллоо. Өмссөн хувцас сэлт нь зохьсон гэж ванлий.  Хамгийн сонирхолтой  нь дэмбээдэж ялчихаад айраг бус, хийжүүлсэн ундаа ууж байгаа нь Монгол үндэсний маань ёс заншилтай эрс зөрчилдөж харагдаад нэг л болохгүй  байна. Манайхан эрт дээр үеэс хуурай хоосон дэмбээдэхийг муу ёр гэж үзсээр ирсэн. Өмнөө заавал аягатай айраг цэлэлзүүлээгүй цагт нэг нэгэнтэйгээ хуруу гарган дэмбээдвэл эцэг эх нь хоосорно гэж үздэг учиртай. Аягатай цай, сүү, архи байсан ч дэмбээддэггүй. Говийн аймгийнхан бол хуурай дэмбээдлээ гэж хүүхдээ сураар гуядаж, хоолыг нь хасч шийтгэдэг журамтай. Дэмбээ бол аялгуунд нь айраг исдэг ардын минь ариун ёс заншил, их түүхийн уламжлал. Энэ дэлхийн хаана ч байхгүй эрхэм өв соёл. Гэтэл жинхэнэ айраг цагааны орон Өвөрхангай аймгийн Хужиртын унаган хүү болох Их аварга маань дэмбээг айрагнаас өөр зүйлээр хөгжөөж болдоггүй гэдгийг мэдээгүй юм гэж үү...цааш уншвал...Энд дарна уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.