Хөрөнгө оруулалтыг татаж PR хийх нь ямар үр дүнд хүргэх вэ?

2011/07/07
Share |
Хүмүүс:
Хөрөнгө оруулалтыг татаж PR хийх нь ямар үр дүнд хүргэх вэ?


Манай төрийн түшээд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байгаа. Удахгүй сайн сайхан болно хэмээн зөгнөлт үлгэр ярьж байх юм. Гэтэл монгол улс дахин өрөнд идэгдчихсэн улс болж мэдэх нь. Тэгэхлээр тэр үед нь хэн гэдэг лидер улс төрч нь байгаад ч зээлсэн их өрийг цэгцлэх аргагүй болсон байх вий дээ гэдгийг бид эртнээс бодож тунгаах цаг болчихжээ. Тоон үзүүлэлтээр ярихад монгол улсын гадаад өрийн хэмжээ 4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл монгол улсын Засгийн Газар 5 их наяд орчим төгрөгийн өрийн сүлжээнд идэгдчихсэн хаашаа харж нүүрээ нуухаа мэдэхээ байсан байх юм. Гэтэл ямар ч байсан яаж ийж байгаад сонгуультай золгоно. Тэгээд дараагийн Засгийн Газрын их хурал өр ширээ цэгцлэнэ биз гэсэн бодол тээсэн төрийн түшээд олон байгаа.  Нөхдүүд гадаадын улс орнуудад айлчилж ,төрийн айлчлал хийж, өндөр хэмжээний хэлэлцээрт орж, улс орондоо их хэмжээний хөрөнгө оруулалтыг татаад байна гээд л PR-даад байсан. Үнэндээ бол монголчуудыг өрөнд оруулж өтөнд идүүлж байгаа нэг хэлбэр нь болж таараад байх шиг. Одоо бид орос хятад гэсэн хоёр их гүрнээрээ дамжуулан өрийн дарамтнаасаа салах тухай яриад эхэллээ. Ингэхдээ эхний ээлжинд Хятадаас их хэмжээний юаныг бага хүүтэй зээлэх боллоо хэмээн баяр хөөр болж оргилуун дарс буудуулах дөхөж байна. Гэтэл үүний цаана хүү яах вэ. Өр нэмэгдсээр байвал өмнөх гашуун дурсамж давтагдаж болох юм гэдгийг тооцож үзэхгүй яваа төрийн түшээдийг яах вэ.  Манай улсын эдийн засгийн хувьд сэргээд байгаа хэдий ч үнэн хэрэгтээ өр зээлэн дээр л тогтож үйл ажиллагаа нь явдаг юм байна даа гэж дүгнэхээр. Гэхдээ олон хавар нэгэндээ гэгчээр 4 тэрбум ам.долларын өр нь 40 болоод ирэхийн цагт асуудал мөн хүндээр яригдана гэдгийг бодмоор л юм аа.

 Т. Алтаа. Factnews.mn   

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.